
Pomegranate Nutri-Moisturizing Serum50гр
Солонгосын нэр хүндтэй Frudia брэндийн Pomegranate Nutri-Moisturizing Serum нь анар жимсний баялаг хандтай, арьсыг гүнээс тэжээж, чийгшүүлэх зориулалттай серум юм. Frudia брэнд нь R VITA W™ хэмээх өвөрмөц бага температурын ханд гаргах технологийг ашиглан жимс, үрнээс хамгийн их тэжээллэг бодис, витаминыг хадгалж авдгаараа онцлог. Энэхүү серум нь хуурайшиж, уян чанараа алдаж эхэлсэн, нарийн үрчлээтэй болон мэдрэг арьсанд онцгойлон зориулагдсан.
Уг серумын гол найрлага болох 64% анар жимсний ханд (Punica Granatum) нь полифенол, антиоксидант, витамин С, К-аар баялаг тул арьсыг гүнээс тэжээж, чөлөөт радикалуудын хор нөлөөнөөс хамгаална. Аденозин найрлага нь арьсны коллагены нийлэгжилтийг идэвхжүүлж, нарийн болон гүн үрчлээг мэдэгдэхүйц бууруулан, арьсны уян хатан чанарыг сэргээхэд тусална.
Натрийн гиалуронат, глицерин, сквалан зэрэг хүчирхэг чийгшүүлэгчид нь арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, чийгийн алдагдлаас үр дүнтэй сэргийлнэ. Мөн усан үзэм, гүйлс, манго, помидор, грейпфрутын үрийн тосууд нь арьсыг зөөлрүүлж, антиоксидантаар хангана.
Энэхүү серум нь веган, амьтанд туршигдаагүй (cruelty-free) томьёотой бөгөөд арьсны цочролын тестийг давсан тул мэдрэг арьстай хүмүүс ч айх аюулгүй хэрэглэх боломжтой.


