🚚 Free delivery in Ulaanbaatar · on orders over 80,000₮
Degjin Beauty
Blister Browie Wowie Laminating Effect Brow Gel
L.A Colors

Blister Browie Wowie Laminating Effect Brow Gel8мл

16,000₮20,000-20%
1

Америкийн L.A. Colors брэндийн Browie Wowie Laminating Effect Brow Gel нь хөмсгийг төгс хэлбэржүүлж, баригч тунгалаг гель юм. Энэхүү бүтээгдэхүүн нь хөмсгийг самнаж, хэлбэрт оруулж, өдрийн турш байранд нь барьж, орчин үеийн ламинат эффект-ийг бий болгоно. Хөмсөгний үсийг тэжээж, чийгшүүлэх зорилгоор В5 витамин (Пантенол) болон Е витаминаар баяжуулсан энэхүү гель нь уян хатан, бат бөх тогтоцтой бөгөөд ямар ч төрлийн хөмсөгт тохирно. Хэт завгүй хүмүүс болон байгалийн, цэвэрхэн харагдахыг хүсдэг хүмүүст зориулагдсан энэ гель нь хөмсгийг хялбар бөгөөд үр дүнтэйгээр арчлах боломжийг олгоно.  


Гол онцлогууд:

  • Ламинат эффект — Хөмсгийг гөлгөр, цэвэрхэн харагдуулах ламинат эффект-ийг бий болгож, өдрийн турш байранд нь барина.
  • Уян хатан, бат бөх тогтоц — Хөмсгийг хатууруулахгүйгээр уян хатан байдлаар барьж, гуужихгүй, будалт арилахгүй байхыг баталгаажуулна.
  • Виттаминаар баяжуулсан — Е витамин, Пантенол (В5 витамин)-оор баяжуулсан тул хөмсөгний үсийг чийгшүүлж, тэжээнэ.
  • Нарийн аппликатор — Богиносгосон, нарийн сойз нь хөмсгийг нарийвчлан самнаж, хүссэн хэлбэрт оруулахад тусална.
  • Олон талын хэрэглээ — Ганцаар хэрэглэх эсвэл хөмсөгний бусад бүтээгдэхүүнийг тогтооход ашиглах боломжтой.
  • Үнэргүй, харшил үүсгэхгүй — Үнэргүй, парабен болон формальдегид агуулаагүй тул мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжтой.

Энэхүү гель нь таны хөмсгийг өөгүй, цэвэрхэн, байгалийн харагдуулахын зэрэгцээ өдрийн турш төгс хэлбэртэй байлгах шилдэг сонголт юм.