🚚 Free delivery in Ulaanbaatar · on orders over 80,000₮
Degjin Beauty
Idebenone+Blackberry Complex Serum
Mary&May

Idebenone+Blackberry Complex Serum80мл

55,200₮69,000-20%
1

Mary&May брэндийн Idebenone+Blackberry Complex Serum нь арьсны насжилттай тэмцэх хүчирхэг антиоксидант үйлчилгээтэй сийвэн юм.
Тус сийвэн нь 1,000ppm Идебенон (Idebenone) агуулдаг бөгөөд брэндийн тэмдэглэснээр Витамин С-ээс 4 дахин, Коэнзим Q10-ээс 10 дахин илүү хүчтэй антиоксидант үйлчилгээтэй. Энэ нь эсүүдийг гэмтлээс хамгаалж, арьсны залуу гэрэлтэлтийг сэргээхэд тусална. Мөн 20% Блэкбэрри (Blackberry) хандмал нь антоцианинаар баялаг тул хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна Асай (Acai) палм болон Солонгосын Чөнжү бүс нутгийн Блюберри (Blueberry) хандмалуудыг агуулсан.

Энэхүү сийвэн нь Веган (Vegan) баталгаатай, EWG green grade найрлагатай, амьтан дээр туршигдаагүй (cruelty-free) бөгөөд үнэртэн нэмээгүй формул юм. Парабен, хиймэл өнгө, спирт, эрдсийн тос, аллерген зэрэг 16 төрлийн хортой бүрэлдэхүүн агуулаагүй тул мэдрэг арьсанд ч тохиромжтойг гипоаллерген (hypoallergenic) тестээр баталгаажуулсан.

Шар-алтлаг өнгөтэй, гел (gel) бүтэцтэй тул арьсанд түргэн шингэж, наалдамхай мэдрэмж үлдээхгүй. Байгальд ээлтэй 40% дахин боловсруулсан шилэн савлагаатай.