
Milani
Milani Conceal + Perfect Blur Out Powder7.5гр
47,200₮59,000₮-20%
1
Америкийн Milani брэндийн Conceal + Perfect Blur Out Powder нь арьсанд NoFilter эффект буюу гоо сайхны филтерийн үр дүнг өгөх зорилготой, шинэлэг энгэсэг юм. Энэхүү бүтээгдэхүүн нь бүх төрлийн арьсны өнгөнд тохирохоор бүтээгдсэн бөгөөд нарийн ширхэгтэй нунтаг нь арьсан дээр өөгүй, жигд өнгөлгөөг бий болгож, нүх сүв болон жижиг өөг бүдэгрүүлэн, филтердсэн мэт төгс харагдуулна. Тальк агуулаагүй энэхүү найрлага нь “no makeup-makeup” будалтанд дурлагчдад болон өдөр тутмын хэрэглээнд төгс тохирох бөгөөд арьсыг амьсгалах боломжийг олгоно.
- Филтердсэн эффект — Арьсны өө сэв, нүх сүвийг бүдэгрүүлж, гэрэл зураг дээр филтер хэрэглэсэн мэт төгс харагдуулна.
- Бүх арьсны өнгөнд тохирно — Өргөн хүрээний арьсны өнгөнд зориулагдсан тул хүн бүр өөрт тохирох өнгийг олох боломжтой.
- Нарийн ширхэгтэй нунтаг — Хөнгөн, торгомсог бүтэцтэй тул арьсанд амархан түрхэгдэж, жигд тархана.
- Талькгүй найрлага — Тальк агуулаагүй тул арьсыг хуурайшуулахгүй, нүх сүвийг бөглөхгүй, мөн мэдрэг арьсанд ч тохиромжтой.
- Хөнгөн бүрхүүлэлт — Арьсыг хүндрүүлэхгүйгээр хөнгөн бүрхүүл үүсгэж, байгалийн үзэмжийг хадгална.
- Олон талын хэрэглээ — Будалтын тогтоцыг сайжруулах эсвэл дангаар нь ашиглан арьсны өнгийг тэгшилж, бүдэгрүүлэх боломжтой.

